logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    2019-2025 оны хооронд банкны салбарын нийт хөрөнгө 125 хувиар нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 18 11:15
    293

    Зургийг: Nelson Ching/ Bloomberg

    Банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ хоёр дахин багассан байна

    Сүүлийн 6 жилийн хугацаанд арилжааны банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна.

    2018 оны эцэст 33 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байсан банкны салбар 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 74.4 их төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Тус хугацаанд иргэдийн зээлийн үлдэгдэл бараг гурав дахин өссөнийг онцлох нь зүйтэй.

    bank gfx.JPG

    Хөрөнгө, зээлийн хэмжээ хурдтай тэлэхийн зэрэгцээ оргил үедээ 11.7 хувьд хүрч байсан чанаргүй зээлийн хувь хэмжээ Монголбанкнаас хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнд хоёр дахин буурч, сүүлийн тоон мэдээллээр тав орчим хувьд хүрээд байна.

    Түүнчлэн банкны системийн реформын хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт зургаан арилжааны банк бирж дээр бүртгэлтэй нээлттэй компани болж, 478.5 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн юм. Одоогийн байдлаар системийн нөлөө бүхий таван банкнаас ХасБанк хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагыг хангаж байгаа.

    Монголбанкнаас эдийн засаг дахь илүүдэл мөнгийг татаж авахын тулд гаргадаг төв банкны үнэт цаасны хэмжээ 2018 оноос өмнө хоёр их наяд төгрөгөөс бага түвшинд хадгалагдаж ирсэн. Харин түүнээс хойш огцом нэмэгдэж, 11 дүгээр сарын байдлаар 10 их наяд төгрөгт хүрээд буй.

    Энэ үйл ажиллагаа Төв банкны алдагдалын 60 орчим хувийг бүрдүүлдэгийг шинээр томилогдох гэж буй Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолж байсан. Түүнчлэн тэрээр одоогийн валютын нийлүүлэлтийн аргачлалд шүүмжлэлтэй хандаж, банкнуудын зээлийн хүүд дээд хязгаар тавих хуулийг дэмжинэ гэдгээ нээлттэй сонсголын үеэр дурьдсан юм.

    Cэтгэгдэл бичих