logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Монголбанк: Ипотекийн зээлийн үлдэгдэл Х сарын байдлаар ₮11 их наяд даваад байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 18 10:44
    382

    Зургийг: Davaanyam Delgerjargal, Bloomberg

    Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт хоёр дахин нэмэгджээ

    Хуримтлалын сангийн хөрөнгө 2025 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 759.5 тэрбум төгрөгт хүрснийг Монголбанк мэдээллээ. Тус сангийн мөнгөн хөрөнгөөр орон сууцны ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлж эхэлснээр уг хөтөлбөрийн санхүүжилт сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин нэмэгдээд буйг онцолсон юм.

    Аравдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 11 их наяд төгрөг даваад буй. Харин зээл хүссэн иргэдийн тоо тухайн сард ойролцоогоор 2,200 байсан аж.

    ҮСХ-ны мэдээллээс харвал шинэ болон хуучин орон сууцны метр квадратын дундаж үнэ 11 дүгээр сарын байдлаар 4.9 сая төгрөг байна.

    Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт Ипотекийн зээлийн хөтөлбөр орон сууцны үнийн хөөрөгдлийг өдөөж байна” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Тиймээс өрхийн орлогоос хамааран зээлийн хүү тогтоох байдлаар төрөлжсөн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэйг тэрээр онцолсон. Мөн зээлд хамрагдах зорилтот бүлгийг нарийн тодорхойлох хэрэгтэй гэдгийг онцолжээ.

    Cэтгэгдэл бичих