logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ББЗЗ-ийн арилжаа блокчэйнд шилжсэнээс хойш хоёрдогч зах зээлийн идэвх 40 хувиар нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 17 16:26
    62

    Зургийг: С.Батсайхан

    Арилжааны сүүлийн хоёр өдөрт нийт ₮43 тэрбумын үнэт цаас арилжаалагдав

    Биржийн бус зах зээлийн арилжаа блокчэйнд шилжсэнээс хойших гурван сарын хугацаанд хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх 40 хувиар нэмэгдээд буйг Монголын биржийн бус зах зээл мэдээллээ.

    Энэ нь төлбөр тооцоог автоматаар гүйцэтгэдэг болсонтой холбоотойг тодотгосон.  Түүнчлэн энэ сарын 15-ны өдөр үнэт цаасны арилжаа нь ажлын өдрүүдэд 24 цаг тасралтгүй ажиллах горимд албан ёсоор шилжсэн нь зах зээлийн идэвхийг эрчимжүүлэх хүлээлттэй байна.

    Арилжааны сүүлийн хоёр өдөрт биржийн бус зах зээлд нийт 43 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан. Тодруулбал, 12 дугаар сарын 10-наас хойших нэг өдрийн арилжааны дүн хоёр дахин эрчимжсэн хөдөлгөөнтэй байна.

    Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын орчинд 18 сарын турш амжилттай туршигдсан тус блокчэйн арилжааны систем нь 24/5 буюу ажлын таван өдөр 24 цаг тасралтгүй арилжаалах боломжийг олгож, төлбөр тооцоог автоматаар нэг минутын дотор шууд гүйцэтгэдэг болсон.

    Монгол Улс Биржийн бус зах зээлийг блокчэйн технологид шилжүүлснийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод болсон “Mongolia’s Capital Market Connectivity 2025” олон улсын арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор зарлаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих