
Зургийг: Angel Garcia/Bloomberg
(Bloomberg) -- Бодлогын өөрчлөлт, томоохон зах зээлүүдийн эрэлт буурсан зэргээс шалтгаалан 20 гаруй жилийн өмнө дэлхийд нэг шинэ хөдөлгөөн болон гарч ирсэн нарны эрчим хүч суурилуулалт 2000 оноос хойш анх удаа удаашрах төлөвтэйг Bloomberg New Energy Forum мэдээллээ.
Тодруулбал, 2026 онд дэлхийн хэмжээнд нарны эрчим хүч үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 649 гигаваттаар нэмэгдэнэ гэж тооцоолсон. Энь нь 2025 онтой харьцуулахад өсөлт саарсан тохиолдол болох юм.
БНХАУ-д сэргээгдэх эрчим хүчний үнэ тогтоох бодлогын өөрчлөлтөөс шалтгаалан, нарны эрчим хүчний суурилуулалт огцом удааширсан. Ингэснээр Bloomberg New Energy Forum нь тус улсын нарны эрчим хүч үйлдвэрлэл 2025 онд 9 хувиар, ирэх онд 14 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө бууруулаад байна.
Харин АНУ-ын хувьд Д.Трамп сэргээгдэх эрчим хүчний суурилуулалтыг хязгаарлах бодлого баримталж буйтай холбоотойгоор нарны эрчим хүчний зах зээл нь удаашраад байгаа. Түүнчлэн Испани, Бразил зэрэг бусад хөгжингүй зах зээлд ч өсөлтийн идэвх суларч эхэлжээ.
Эдгээр улсад нарны эрчим хүчний хүчин чадлыг эрчимтэй нэмэгдүүлсэн нь эрчим хүчний хэрэглээг хязгаарлах, үнийн уналт үүсгэж, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удаашруулах эрсдэлийг бий болгож байгаа юм.