logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    НҮБ: Далайд гарцгүй хөгжиж буй 32 орон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 17 11:25
    241

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүн амын 60% нь хуурай бүсэд оршин сууж байна

    Далайд гарцгүй хөгжиж буй 32 орны хүлэмжийн хийн ялгаруулалт дэлхийн хэмжээний нийт ялгаруулалтын ердөө 1.9 хувьтай дүйцэж байгаа ч эдгээр орон нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд илүү өртөмтгий байгааг НҮБ мэдээллээ.

    Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ирэх 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр”-т дурдсанаар, Монгол зэрэг  хөгжиж буй орнууд цөлжилт, ойн доройтол, газрын эвдрэл болон хэт халалт гээд уур амьсгалын өөрчлөлтийн олон сөрөг үр дагавартай нүүр тулж байна. Эдгээр орны газар нутгийн 54 хувь, нийт хүн амынх нь 60 хувь нь хуурай бүсэд байрлаж байгааг мэдээлжээ.

    Эдгээр сорилтыг шийдвэрлэх техникийн  болон санхүүжилтийн чадавх сул байгаа. Иймд хэд хэдэн чиглэлд арга хэмжээг тодорхойлж боловсруулсан байна. Тухайлбал, байгалийн гамшигт дасан зохицох чадварыг сайжруулах, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэйг онцолсон юм. Мөн байгаль орчны менежментийг сайжруулж, гамшгийн эрсдлийг бууруулах, олон улсын дэмжлэг тэр дундаа санхүүжилт олгох зэрэг үйл ажиллагааг багтаажээ.

    Эндээс уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих чиглэлийг онцолбол, НҮБ-ын зүгээс гамшгийн эрсдлийн дүн шинжилгээг сайжруулж, тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан, төслийн хэрэгжилтийг хянах системийг бий болгохыг зорьж байгаа.

    Ингэснээр бүс нутгийн хэмжээнд нэгдсэн, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх боломжтойг үйл ажиллагааны хөтөлбөртөө тодотгосон юм. 

    Cэтгэгдэл бичих