
Зургийг: Michael Nagle/Bloomberg
Компаниуд нэгдэн, нийлэх хэлцлийн санхүүжилт татахын тулд хямд байгаа бондын зах зээл руу шуурч байна. “Bloomberg”-ээс цуглуулсан тоон мэдээлэлд 2025 оны IV улиралд олон улсад нэгтгэх хэлцлийн санхүүжилтийн хэмжээ 113 тэрбум ам.доллар болж, сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байна.
Компаниудын бондын спрэд түүхэн доод түвшинд ойртсоноор хөрөнгө оруулагчид тус зах зээл рүү төвлөрч байна. Нэгдэн, нийлэх хэлцлүүд сүүлийн үед эрс нэмэгдэхийн зэрэгцээ компаниудын хиймэл оюунд чиглэсэн өр төлбөр зах зээлд эргэлзээ үүсгэж, ирэх онд үүнээс үүдэлтэй томоохон доргилт мэдрэгдэж магадгүй байгаа нь үнэт цаас гаргагчид яаравчлах шалтгаан болж байна.
Санхүүжилтийн өртөг буурсан нь бонд гаргагчдын ихээр татаж, нөгөө талдаа хөрөнгө оруулагчид ч мөн адил нэмэгдсээр байгаа аж. Эрэлт өндөр байгаа нь компаниудын хувьд санхүүжүүлж буй хэлцэл хугацаанаас өмнө хэрэгжихгүй тохиолдолд нэмэгдэл төлөхгүй байх нөхцөлтэйгөөр бонд гаргаж байна.
Банкнуудын зүгээс ирэх 2026 онд нэгдэн, нийлэх хэлцлүүд илүү өргөжиж, нэмэгдэх хүлээлттэй байгааг мэдээлжээ.