logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Төгрөгийн хадгаламж XI сард өмнөх сараас 3.1 хувиар өсөж, ₮24.7 их наяд хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 16 16:10
    192

    Зургийг: С.Батсайхан

    ҮСХ: XI сард валютын хадгаламж, харилцах данс дахь мөнгө өмнөх сараас нэг хувиар буурсан

    Төгрөгийн ханш тогтворжиж эхэлснээр хөрөнгө төгрөгийн хадгаламж руу шилжиж эхэллээ. Оны эхний хагас жилийн байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 4.7 хувиар суларсантай зэрэгцээд валютын хадгаламжийн хэмжээ хурдтай нэмэгджээ. Харин зургаадугаар сараас хойш төгрөг эргээд нэг орчим хувиар чангарснаар иргэд болон аж ахуйн нэгжүүд төгрөгийн хуримтлал руу чиглэж байна.

    Нийт төгрөгийн хадгаламжийн дүн өмнөх сараас 3.1 хувиар нэмэгдсэн бол мөн хугацаанд валютын хадгаламж болон харилцах данс дахь мөнгөний хэмжээ тус тус нэг орчим хувиар багассан үзүүлэлттэй байна.

    Түүнчлэн оны эцсээрх худалдаа, үйлчилгээний оргил үед зургаан сар дараалан багасаж байсан төгрөгийн харилцах данс дахь мөнгөний хэмжээ 2.9 хувиар, өсөж 10.2 их наяд хүрчээ.

    Хэрэглээ эрчимжиж, худалдаа үйлчилгээний салбар тэлж буй ч үүний нөлөөгөөр инфляцын дарамт даамжрах сөрөг талтай байна. Хэдий тийм боловч хадгаламжийн дүн нэмэгдэж байгаа нь иргэд болон бизнесүүд хэрэглээндээ илүү сэрэмжтэй хандаж байгааг харуулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих