logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Японы Төв банк бодлогын хүүгээ 1995 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэх төлөвтэй
    Toru Fujioka
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 16 12:51
    277

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Японы Төв банкны мөнгөний бодлогын цаашдын төлөв тодорхойгүй хэвээр байна

    (Bloomberg) -- Японы Төв банкны тэргүүн Казуо Уэда баасан гарагт мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүг өсгөж, сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшинд хүргэнэ гэсэн хүлээлт шинжээчдийн дунд давамгайлж байна. Тодруулбал: Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөж, 0.75 хувь хүргэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

    Казуо Уэдаг албан үүргээ хүлээн авснаас хойш судалгаанд хамрагдсан 50 эдийн засагч анх удаа бүгд бодлогын хүүг өсгөнө гэж таамаглаж байна.

    BOJ.png

    Хамгийн сүүлд Японы Төв банкны бодлогын хүүг одоогийн түвшинд байхад бондын өгөөж гурван хувь орчимд байсан юм. Бондын өгөөж дээрх түвшинд хүрвэл хөгжингүй орнууд дунд хамгийн өндөр өрийн дарамтад орсон Японы Засгийн газрын өрийн үйлчилгээний өртөг өсөж, төслийн зарцуулалтын хувилбарууд нь хязгаарлагдмал болох аж.

    Энэ сард Японы Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1.97 хувьд хүрч, 18 жилийн дээд түвшинд дөхөөд байна. 

    Японы Засгийн газрын эдийн засгийг дэмжих зорилтын дагуу Төв банк нь мөнгөний зөөлөн бодлого баримталбал иений ханшийн уналт үргэлжилнэ. Ингэснээр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй юм.

    YEN.png

    АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээлэл хүлээгдэж байгаатай зэрэгцээд иений ханш сүүлийн байдлаар ам.долларын эсрэг 0.3 хувиар чангарснаар спот ханш нь 155.33 түвшинд тогтлоо.

    АНУ-ын эдийн засгийн өсөлт сулрах нь иений ханш ам.долларын эсрэг чангарахад нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр буйг "Wells Fargo" мэдээлсэн юм. Энэ долоо хоногт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн статистик танилцуулагдсаны дараа  иений ханшийн төлөв илүү тодорхой болохыг онцолж байна. 

    Cэтгэгдэл бичих