logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “SpaceX”-ийн үнэлгээ нэмэгдэж, Илон Маскийн хөрөнгө анх удаа $600 тэрбум давлаа
    Tom Maloney
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 16 10:30
    584

    Зургийг: Stefani Reynolds/Bloomberg

    (Bloomberg) -- “SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнээр тус компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнгийн хэмжээ шинэ дээд түвшинд хүрч, анх удаа 600 тэрбум ам.долларын босго давсан байна. 

    Сансрын хөлөг үйлдвэрлэгч “SpaceX” компани хувьцааны дотоод арилжаа явуулж, үнэлгээгээ 800 тэрбум гаруй ам.доллар хүргэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хаалттай компани боллоо. Үүний дараа Илон Маскийн нийт хөрөнгө 638 тэрбум ам.доллароор хэмжигдэх болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.

    MUSK-FORTUNE-GFX.png

    Дэлхийн хамгийн чинээлэг хүн тэрбээр “SpaceX”-ийн 42 хувийг эзэмшиж буй нь хөрвөх чадварын нөлөөллийг оруулсан тооцооллоор 317 тэрбум ам.доллартой дүйцэх юм. Мөн “Bloomberg” тэрбумтнуудын хөрөнгийг тооцоолж эхэлснээс хойш 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хүн болж буй аж.

    Хэрэв “SpaceX” ирэх онд IPO хийж, зорьсныхоо дагуу үнэлгээгээ 1.5 их наяд ам.доллар хүргэвэл Илон Маскийн хөрөнгө бүр ч ихээр арвижих боломжтой. Түүний компанидаа эзэмшдэг хувьцааны дүн 625 тэрбум ам.доллар хүрэх тул дэлхийн түүхэн дэх анхны "их наядтан" болоход ойртох юм.

    Cэтгэгдэл бичих