logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Jade Gas”-ийн Монголын говиос олборлосон хийнд метаны агууламж 97 хувиас дээш байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 16 09:20
    546

    Зургийг: jadegas.com.au

    Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлэгч “Jade Gas Holdings” компани "Улаан нуур" талбайгаас гарган авч буй хийд метан хийн агууламж маш өндөр байгааг мэдээллээ.

    Үйлдвэрлэлийн хоёр хэвтээ цооногоос гарсан хийд найрлагын нарийвчилсан шинжилгээ хийхэд метаны агууламж 97 хувиас дээш, харин нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж маш бага буюу нэг хувиас доош байжээ.

    Метаны цэвэршлийн хувь өндөр байгаа нь төслийн олборлолтоосоо LNG буюу шингэрүүлсэн байгалийн хий, CNG буюу байгалийн шахсан хий үйлдвэрлэх “Jade Gas Holdings”-ийн гол зорилтод нийцэж байна. Цаашлаад метанол, устөрөгчийн боловсруулалт зэрэг химийн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэх сонголт нээж өгч байгааг онцолжээ.

    Cэтгэгдэл бичих