
Зургийг: Raul Ariano/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын зах зээлд шинээр гаргаж буй IPO ашиг өндөртэй ч хувьцаа худалдаж авах бараг боломжгүй байгааг шинжээчид онцолж байна. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт Эх газрын Хятадын биржид IPO хийсэн “Moore Threads Technology”-ийн 500 ширхэг хувьцааг худалдан авсан хөрөнгө оруулагч арилжааны эхний өдрөө эргүүлэн зарсан тохиолдолд 500 хувийн ашиг олох байсан аж.
Хэдий тийм боловч ихэнх хөрөнгө оруулагчийн хувьд ийм ашиг ердөө мөрөөдөл хэвээр үлдэж байна. Тухайлбал: жижиг хөрөнгө оруулагчдын дунд тус компанийн хувьцаа эрэлт өндөртэй байсан ч хувьцаа худалдан авах боломж нь ердөө 1:2750 буюу маш бага байсныг тус компани мэдээлжээ.
БНХАУ-ын зохицуулагчид IPO-ийг хагас дамжуулагч, хиймэл оюун зэрэг стратегийн салбарууд руу чиглүүлж буй нь жижиг хөрөнгө оруулагчдын дундах эрэлтийг эрс нэмэгдүүлсэн байна.
Давхардсан тоогоор энэ онд 4086 худалдан авах хүсэлт бүртгэгдсэн нь 2021 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь хөрөнгө оруулагч бүрийн нэг худалдан авах саналын амжилттай баталгаажих магадлал 0.02 хувь байна гэсэн үг юм.
Энэ онд БНХАУ-ын биржид IPO хийсэн компаниудын хувьцааны дундаж өсөлт 251 хувь хүрсэн нь жижиг хөрөнгө оруулагчдыг татах томоохон шалтгаан болж байна.