logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Төрийн өмчит 18 компани, ТӨҮГ-ын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 15 16:20
    71

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19-ээр буюу 18.8 хувиар бууруулна

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын Төрийн эзэмшлийн хувьцааны 10-66 хүртэлх хувийг олон нийтэд санал болгохыг Засгийн газар мэдээллээ.

    Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, "МИАТ" ТӨХК, "Монголын Цахилгаан Холбоо" ХК, “Дулааны III цахилгаан станц” ХК болон “Дулааны IV  цахилгаан станц” ХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, "Монголын Хөрөнгийн бирж" ХК, "Төрийн банк" ХК зэрэг багтаж байна.

    Төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах бол долоон компани, үйлдвэрийн газрыг нэгтгэнэ. Зургаан компанийн хувьцааны тодорхой хувийг нэмж олон нийтэд санал болгохоор төлөвлөжээ. Ингэснээр Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоог 19-өөр бууруулж, 82 болгоно. Мөн 100 хувь Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо 39 болж буурах юм. Энэ хүрээнд холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

    2024 онд Төрийн өмчит компаниудын нийт орлого 25.9 их наяд төгрөг хүрсэн бол зарлага нь 18.2 их наяд болжээ. Харин нийт өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж буйг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар тайлагнасан байна.

    Үүнээс гадна Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Cэтгэгдэл бичих