logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголын хөрөнгийн зах зээлд “short” арилжаа хийх эрх зүйн орчин бүрдлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 15 15:00
    371

    Зургийг: С.Батсайхан

    Одоогоор Монголын хөрөнгийн зах зээлд зөвхөн ханш өсөхийг дэмждэг механизм ажиллаж байна

    УИХ өнгөрсөн онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журмыг Санхүүгийн Зохицуулах Хороо баталлаа. Журам хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасаа зээлдүүлэх замаар нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтайгаар удирдах боломжтой болох юм.

    Түүнчлэн хувьцааг зээлээр авч зараад, дараа нь бага үнээр эргүүлэн худалдаж авч зөрүүнээс нь ашиг олдог "Short selling" буюу богино позицын арилжаа хийх эрх зүйн орчин бүрдэж байна.

    Одоогоор Монголын хөрөнгийн зах зээлд зөвхөн ханш өсөхийг дэмждэг механизм ажиллаж буй. Харин уналтад мөрий тавьдаг “Short” арилжаа нэвтэрснээр зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах давуу талтайг мэргэжилтнүүд онцолдог.

    "Эхний ээлжид хөрөнгийн зах зээлд үнэ ханш тогтох механизмыг сайжруулах шаардлагатай. Одоо бол зөвхөн ханш өсөхийг дэмждэг, бууруулах сонирхол хэнд ч байдаггүй механизмтай. Бүгд нэг талдаа гарчихсан ийм үед л хөрвөх чадвар байхгүй болдог. Тиймээс “short” арилжаа бий болгож, эхний ээлжид ядаж багажуудыг нь байлгах хэрэгтэй. Үүнийг дагаад хувьцааны хадгаламж гэдэг бүтээгдэхүүн гарч ирнэ. Хөрөнгө оруулалтын сангууд, зээлдүүлэгч талууд томроод ирнэ” хэмээн “Очун ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

    "Очун ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил

     

    Cэтгэгдэл бичих