logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Зэсийн үнэ 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 15 11:40
    248

    Зургийг: mining.com

    Зэсийн үнэ тонн нь 11,515 ам.долларт тогтворжлоо

    Хиймэл оюуны дата төвүүдийн эрэлт нэмэгдэж буй энэ үед ялангуяа АНУ-аас бусад улсад зэсийн нөөц хомсдож байгаатай холбоотойгоор зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.долларт ойртож байна. Он гарсаар зэсийн үнэ 35 хувиар өсөөд буй.

    АНУ-ын тариф бүрэн хэрэгжиж эхлэхээс өмнө тус улс руу зэс тээвэрлэх урсгал эрчимжсэн, мөн томоохон уурхайнуудын үйл ажиллагаа тасалдсан зэргээс үүдэн зэсийн үнэ 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэх төлөвтэй байна. Сүүлийн байдлаар тус металлын ханш тонн нь 11,515 ам.долларт тогтворжлоо.

    “Reuters” агентлагаас шинжээчдийн дунд хийсэн сүүлийн үеийн судалгаанаас харвал зэсийн зах зээл энэ онд 124 мянган тонн, ирэх онд 150 мянган тонны хомсдолд орно гэж үзэж байна.

    Дэлхий даяар эрчим хүчний сүлжээг шинэчилж  өргөтгөхөд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж буй нь зэсийн эрэлтэд түлхэц болж байгаа аж. 

    Олон улсад  зэсийн эрэлт энэ онд 27 сая тонн хүрч, 2024 оныхоос 2.7 хувиар өснө гэж “Macquarie”-ийн шинжээчид тооцоолжээ. Тухайлбал: зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д эрэлт 3.7 хувиар нэмэгдэх бол бусад улсад эрэлт дунджаар гурав орчим хувиар өснө гэж төсөөлж байна.

    Cэтгэгдэл бичих