logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Сиднейн Бондай далайн эрэгт болсон террорист халдлагын улмаас 16 хүн амиа алдлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 15 09:55
    445

    Зургийг: Mark Baker/AP Photo/Bloomberg

    Ням гарагийн орой Сиднейн алдарт Бондай далайн эрэгт иудейн шашны Ханука баярыг тэмдэглэхээр цуглаад байсан еврей иргэд рүү буугаар зэвсэглэсэн этгээдүүд гал нээснээр 16 хүн амь үрэгдэж, 40 хүн шархадсан байна.

    Зэвсэглэсэн хоёр этгээд нь аав, хүү хоёр байсан бөгөөд 50 настай аав нь газар дээрээ нас барсан бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 24 настай хүүгийнх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлжээ.

    Австрали улсын түүхэнд байгаагүй хамгийн олон хүний аминд хүрсэн энэхүү террорист халдлага нь еврей үндэстнийг онилсон дайралт байсныг Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз дурдаад,  "Австралийн нийгэм дэх еврейчүүдийг үзэн ядах үзэл буюу Антисемитизмийг бүрэн устгана" гэдгээ амлав. 

    2021 оны тооллогоос харвал Австралид 116 мянга гаруй еврейчүүд амьдардаг байна.

    15-1.JPG

    Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз

    “Энэ бол Ханука баярын эхний өдөр Еврей гаралтай Австрали иргэдийг онилсон халдлага. Энэ өдөр хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлийг тэмдэглэн, баяр хөөртэй байх ёстой өдөр. Гэтэл Еврей хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй аймшигт террорист халдлага улсын маань зүрхэн тус газар боллоо. Еврей гаралтай Австрали иргэд рүү халдсан явдал нь бүх австраличуудын эсрэг халдаж буй хэрэг юм. Австралийн иргэн бүр надтай ижил энэхүү халдлагыг гүн цочирдож хүлээн авлаа. Манай улсад үзэн ядалт, хүчирхийлэл, терроризмын орон зай байх ёсгүй. Бид тийм зүйлийг таслан зогсооно гэдгийг тодорхой хэлье” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих