logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    “OpenAI” компани "GPT-5.2" хиймэл оюуны шинэ загвараа танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 12 14:45
    324

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Хиймэл оюуны хөгжүүлэлтэд хийх хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр салбарын компаниудын өрсөлдөөн ширүүсэж байна

    (Bloomberg) --  “OpenAI” компани “Google”-ийн өндөр үнэлгээ авсан “Gemini 3” загварын дараах өрсөлдөөн дундаа “ChatGPT”-ийн гүйцэтгэлийг ахиулах зорилгоор "GPT-5.2" хиймэл оюуны шинэ  загвараа танилцууллаа.

    Энэхүү шинэ хувилбар нь мэдээлэл хайх, бичих, орчуулах чадварыг сайжруулж, математик, программчлал зэрэг илүү төвөгтэй, урт хугацааны даалгаврууд дээр хүний логик сэтгэхүйг илүү бодитойгоор дуурайх боломжтой болсон гэдгийг “OpenAI” мэдээлсэн байна.

    Сүүлийн үед “OpenAI” компанийн “Google” болон “Anthropic”-тай өрсөлдөөн нь улам ширүүсэж байгаа юм. Ялангуяа “Google”-ийн “Gemini 3” нь логик, код бичих чадвараараа үнэлгээний жагсаалтуудыг тэргүүлсэн нь “OpenAI”-д тодорхой хэмжээнд дарамт учруулж буйг салбарын шинжээчид онцоллоо.

    “OpenAI”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Олтман “ChatGPT”-ийн эрчимтэй сайжруулах чиглэлд дотоод нөөцөө бүрдүүлэхээр үүрэг болгосон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих