logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Oracle” хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлж, хувьцааны ханш нь I сараас хойших өндөр дүнгээр буурлаа
    Brody Ford, Ian King
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 12 12:00
    172

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    2026 оны V сараар эцэслэх санхүүгийн жилд “Oracle”-ийн хөрөнгө оруулалтын зардал 50 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна

    (Bloomberg) -- “Oracle” хиймэл оюун дата төвүүд болон бусад тоног, төхөөрөмжид хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ мэдээлсний дараа тус компанийн хувьцааны ханш сүүлийн 11 сарын өндөр дүнгээр буурлаа.

    Тус компани өнгөрсөн улиралд дата төвийн хөрөнгө оруулалтад 12 тэрбум ам.доллар зарцуулсныг “Bloomberg” тооцоолсон байна.

    Түүнчлэн 2026 оны тавдугаар сараар эцэслэх санхүүгийн жилд хөрөнгө оруулалтын зардлаа 50 тэрбум ам.доллар хүргэнэ гэж мэдээлжээ. Энэ нь есдүгээр сарын төсөөллөөс 15 тэрбум ам.доллароор давсан дүн болж байна.

    “Oracle” компани их хэмжээний зардал гаргаж байгаа ч үүлэн тооцооллын нэгжийн орлого нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нийцэхгүй байгаа аж.

    ORACLE.png

    Дээрх мэдээллийн дараа пүрэв гарагт тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 11 хувиар буурч, 198.85 ам.долларт хаалаа.

    Есдүгээр сарын 10-нд түүхэн дээд түвшинд хүрснээс хойш лхагва гарагийн хаалтын үнээр тооцоход “Oracle” зах зээлийн үнэлгээнийхээ гуравны нэгийг алдаад байна. Үүний зэрэгцээ тус  компанийн зээлийн эрсдэлийн хэмжүүр сүүлийн 16 жилийн дээд түвшинд хүрээд байна.

    Cэтгэгдэл бичих