logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Зэсийн үнэ 3 хувиар өсөж, тонн нь $11,903 хүрснээр дээд түвшнээ шинэчлэв
    Lauren Petracca;
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 12 11:10
    225
    Зэсийн ханш тонн нь 11,872 ам.долларт тогтворжоод байна

    (Bloomberg) – АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулсны дараа зэсийн ханш гурван хувиар өсөж, тонн нь 11,906 ам.доллар болсноор шинэ дээд түвшинд хүрлээ. Сүүлийн байдлаар тонн нь 11,872 ам.долларт тогтворжоод байна.

    Холбооны Нөөцийн банк 2026 онд АНУ-ын эдийн засаг 2.3 хувиар өснө гэж өмнөх төсөөллөө ахиулсан юм. Мөн инфляц саарна гэж төсөөлж буй нь зэсийн зах зээлд эергээр нөлөөлөхөөр байна.

    COPPER.png

    Үүнээс гадна зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ дотоодын эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээ мэдээлсэн нь түүхий эдийн үнэд түлхэц болжээ.

    2025 он гарсаар зэсийн ханш 35 орчим хувиар өсөөд байгаа юм. Тарифаас үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдолоос гадна томоохон уурхайнуудын үйл ажиллагаа доголдсон нь үнийн өсөлтөд голлон нөлөөлж байна.

    Cэтгэгдэл бичих