
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай, хагас жил тутамд төлөгдөх, нийт таван тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа лхагва гарагт явагдсаныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Бондын жигнэсэн дундаж хүүнд хамгийн ихдээ 12.2 хувь байх санал ирсэн бол хамгийн багадаа 11 хувийн санал ирснээс 11.8 хувьд тогтсон байна.
2025 оны IV улирлын байдлаар Засгийн газрын дотоод үнэт цаасанд 50 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнийг Монголын Хөрөнгийн бирж мэдээлэв.
Энэ улиралд арилжигдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 72.7 хувийг монгол болон гадаад иргэд эзэмшиж байгаа бол 27 хувь нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байна.
Өгөөжийн муруйг харвал таван жилийн хугацаатай бондын өгөөж 11.5-11.8 хувийн түвшинд хэлбэлзэж байв. 2025 он гарсаар нийт 28 бонд анхдагч зах зээлд арилжигдсаныг Монголын Хөрөнгийн бирж онцоллоо.