logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Азийн хөгжиж буй орнуудын бондын зах зээл сэргэх хүлээлт нэмэгдэв
    Marcus Wong
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 11 11:20
    38

    Зургийг: Muhammad Fadli/Bloomberg

    (Bloomberg) -- Азийн хөгжиж буй орнуудын дотоодын валютаар нэрлэгдсэн бондууд 2026 онд сэргэх төлөвтэй байна гэж “Fidelity International” болон “Bank of America” таамаглаж байна.

    Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулснаар бондуудын бодит өгөөж болон валютууд чангарах таатай нөхцөл бүрдэж байна гэж үзжээ. Одоогоор хөрөнгө оруулагчид Азийн хөгжиж буй орнуудад тийм ч их хэмжээний үнэт цаас эзэмшээгүй байгаа тул санхүүгийн нөхцөл байдал сайжирснаар энэ байдал өөрчлөгдөнө гэж үзэж байна.

    Валютын ханш чангарснаар Азийн хөгжиж буй орнуудын дотоод валютаар нэрлэгдсэн бондууд 2026 онд өндөр гүйцэтгэлтэй байх төлөвтэй. Түүнчлэн Холбооны Нөөцийн  банк бодлогын хүүгээ бууруулснаар АНУ-ын зээлийн хүү Азийн орнуудын хүүтэй харьцуулахад буурч, улмаар “Carry Trade” хайж буй хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах болно гэж “Fidelity International”-ийн хөрөнгө оруулалтын багцын менежер мэдээллээ.

    Азид бондын зах зээлийн төлөв сайжирч буй нь бүс нутгийн Засгийн газрууд мөнгөний бодлогоо сулруулахын зэрэгцээ, валютынхаа ханшийг өсгөхийг эрмэлзэж буй чухал цаг үед тохиож байна.

    “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчид Индонез, Тайланд, БНСУ, Филиппиний Төв банкнууд 2026 оны дунд үе гэхэд хүүгээ дунджаар 175 суурь нэгжээр бууруулна гэж тооцоолж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих