
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “Oracle” компанийн хиймэл оюуны дата төв болон бусад хөрөнгө оруулалт орлогын өсөлтөд нөлөөлж эхэлтэл илүү удаан хугацаа шаардахаар байна гэж мэдээллээ. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 10 гаруй хувиар буурав. Харин сүүлийн байдлаар 0.7 орчим хувиар эргэн сэргэсэн хөдөлгөөнтэй байна.
Санхүүгийн жилийн II улиралд тус компанийн үүлэн тооцооллын нэгжийн борлуулалт 34 хувиар өсөж, 7.98 тэрбум ам.доллар болсон байна. Харин хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарлын төвд ороод буй үүлэн тооцооллын дэд бүтцийн бизнесийн орлого нь 68 хувиар өсөж, 4.08 тэрбум ам.доллар болжээ. Хэдийгээр санхүүгийн үзүүлэлтүүд нь өсөлттэй байгаа ч шинжээчдийн төсөөлөлд хараахан хүрсэнгүй.
Өгөгдлийн сангийн программ хангамжаараа алдартай “Oracle” компани өндөр өрсөлдөөнтэй үүлэн тооцооллын зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм. Тус компани “OpenAI”-тай хиймэл оюуны дата төвийн томоохон бүтээн байгуулалтад хамтарч байна. Мөн “ByteDance”-ийн “TikTok”, “Meta Platforms” зэрэг компанид үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлдэг.