logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулав
    Enda Curran
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 11 09:50
    164

    Зургийг: Al Drago/Bloomberg

    Жером Пауэлл: Мөнгөний бодлого хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулах ёстой

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар буурууллаа. Ийнхүү тус банк гурван удаа дараалан бодлогын хүүгээ бууруулж байна.

    АНУ-ын Төв банкны зүгээс хөдөлмөрийн зах зээлийн сорилтуудын эсрэг эдийн засгийг дэмжихийн тулд хангалттай арга хэмжээ авсан гэж Жером Пауэлл мэдэгдлээ.

    Холбооны Нөөцийн банкны энэхүү шийдвэр нь Азийн бүсийн, тэр дундаа хөгжиж буй орнуудын Төв банкнуудад илүү чөлөөтэй бодлого хэрэгжүүлэх боломж олгоно гэж “Wells Fargo”-ийн шинжээчид үзэж буйгаа тодотгов.

    Мөн хөрвөх чадвар нэмэгдсэнээр валютын ханшид, тэр дундаа БНСУ-ын вон, Энэтхэгийн рупигийн ханшид эергээр нөлөөлөх төлөвтэйг мэдээллээ.

    Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл тарифаас үүдэлтэй инфляцын нөлөө түр зуурынх гэдгийг онцлоод “Эдийн засаг илүү тогтворжино” гэсэн өөдрөг байр суурь илэрхийлжээ. Түүнчлэн “Бодлогын хүүг бууруулсан нь мөнгөний бодлогын шинэ алхам бус, зах зээлд тааруулсан тохируулга” гэж Жером Пауэлл мэдэгдэв.

    Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлд өсөлт давамгайлж байна. Холбооны Нөөцийн банкны дараа дараагийн шийдвэр зах зээлийн ирээдүйн дата мэдээлэлд үндэслэхийг “Janus Henderson Investors”-ийн шинжээчид тодотгов.

    DOLLAR-GFX.png

    Холбооны Нөөцийн банк шийдвэрээ танилцуулсны дараа зах зээлд зарим огцом хөдөлгөөн ажиглагдлаа. Ам.долларын ханшийг илэрхийлэх “Bloomberg Dollar Spot Index” 0.4 хүртэлх хувиар буурсан нь сүүлийн гурван сар орчмын хамгийн огцом уналт болов.

    Ам.долларын ханш швейцар франкийн эсрэг 0.8 хувиар, Их Британийн фунт стерлингийн эсрэг 0.7 хувиар суларсан нь хамгийн өндөр уналтад тооцогдож байна.

    Ирэх долоо хоногт АНУ-ын 11 дүгээр сарын хэрэглэгчийн үнийн индекс болон хөдөлмөр эрхлэлтийн тайлан зэрэг эдийн засгийн зарим чухал үзүүлэлт гарна. Эдгээр мэдээлэл нь зах зээлийн оролцогчдын анхаарлын төвд байна. 

    Cэтгэгдэл бичих