
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
(Bloomberg) -- “Wall Street”-ийн хөрөнгө оруулагчдын хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулах сонирхол “OpenAI” болон “Alphabet” компанид хуваагдаж буйг “First Franklin Financial Services” судалгааны байгууллага мэдээллээ.
“ChatGPT”-ийг зохион бүтээсэн “OpenAI”-ийн ашигт ажиллагаа тааруу, зарцуулалт өндөр буй тул хөрөнгө оруулагчид тус компанийг хиймэл оюуны салбарын тэргүүлэгч гэж харахаа больсон аж. Харин “Alphabet”-ийн хувьд хиймэл оюуны төрөл бүрийн арилжаанд оролцдог хүчтэй өрсөлдөгчөөр тодроод байна.
Үүний үр дүнд “OpenAI”-тай холбоотойгоор “Oracle”, “Corewave”, “Microsoft”, “Nvidia” болон компанийн 11 хувийг эзэмшдэг “SoftBank”-ийн хувьцааг хөрөнгө оруулагчид их хэмжээгээр зарж эхэлжээ.
Харин “Alphabet”-ийн өсөлт нь зөвхөн өөрийнх нь хувьцаанд бус хамтран ажилладаг “Broadcom”, “Lumentum Holdings” зэрэг компанийн хувьцааны ханшид эергээр нөлөөлж байна.
2025 он гарсаар “OpenAI”-тай холбоотой компаниудын хувьцааны ханш 74 хувиар өсөөд байгаа юм. Хэдий тийм боловч “Alphabet”-тай холбоотой бүлэг компаниудын хувьцааны ханш 146 хувиар өссөнтэй харьцуулбал энэ нь тааруу үзүүлэлт болж байна.
Энэ он гарсаар технологийн компаниудыг нийтэд нь багцлан харуулдаг “Nasdaq 100 Index” 22 хувиар өсөөд байгаа юм.