
Зургийг: Eric Thayer, Jill Connelly/Bloomberg
(Bloomberg) – “Paramount Skydance” компани "Warner Bros. Discovery”-ийн нэгж хувьцааг 30 ам.доллароор үнэлэн, 108.4 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавилаа. Үүнээс хэдхэн өдрийн өмнө “Netflix” тус компанийн нэгж хувьцааг 27.7 ам.доллароор үнэлэн, 82.7 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьж байсан юм.
“Netflix”-ийн хувьд “Warner Bros. Discovery”-ийн Холливудийн студиуд, HBO болон стриминг бизнесийг сонирхож буй аж. Харин “Paramount Skydance” компани “Warner Bros. Discovery”-ийг бүхэлд нь худалдаж авах санал тавьжээ.Хэдий тийм боловч эдгээр санал нь шударга өрсөлдөөний асуудлаар зохицуулагчдын анхаарлыг татаж байна.
“Warner Bros. Discovery”-ийг худалдан авах нь монополын асуудал үүсгэж болзошгүйг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан юм.
“Warner Bros. Discovery”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 3.1 хүртэлх хувиар өссөн бол “Paramount”-ийнх найман хувиар өсөөд байгаа бол “Netflix”-ийн хувьцааны ханш 4.3 орчим хувиар унаад байна.