logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    BMI: Монголбанк 2026 оны II хагас хүртэл бодлогын хүүг бууруулахгүй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 09 09:50
    484

    Зургийг: Э.Тэнгис

    BMI: Инфляц 2026 оны II хагас хүртэл зорилтот түвшинд хүрч буурахгүй байх төлөвтэй

    Монголбанк ирэх оны хоёрдугаар хагас хүртэл бодлогын хүүгээ бууруулахгүй гэж “FitchSolutions”-ийн судалгааны нэгж BMI таамаглалаа.

    2025 оны дийлэнх хугацаанд бодлогын хүүгээ 12 хувьд барьсан Монголбанк инфляцын тогтвортой өндөр түвшин, төгрөгийн ханшийн сулралаас шалтгаалж мөнгөний бодлогоо зөөлрүүлэх орон зай маш бага байгааг онцолжээ.

    9-1.JPG

    Инфляц аравдугаар сард 9.2 хувьтай гарч, хоёрдугаар сараас хойших дээд түвшиндээ хүрсэн нь хүнсний үнийн өсөлт, мөн төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалсан импортын өндөр өртгөөр өдөөгдсөнийг онцолсон байна. Иймд 2026 оны хоёрдугаар хагас хүртэл Монголын инфляц Төв банкны зорилтот түвшин рүү орохгүй төлөвтэй гэж BMI үзжээ.

    Шинэчлэгдсэн өр, орлогын харьцааны зохицуулалт нь макро эдийн засагт зохистой бодлого хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, зээлийн өсөлтийг барихын тулд зээлийн хүүд илүү тулгуурлаж байна.

    9-2.JPG

    Мөнгөний хатуу бодлого баримталж буй хэдий ч төгрөгийн ханш чангарах боломж хязгаарлагдмал байгаа юм. Суурь үзүүлэлтүүд тааруу буюу төлбөрийн тэнцэл ихэнхдээ алдагдалтай гарч, инфляцын түвшин өндөр байгаа нь дунд болон урт хугацаандаа төгрөгийн ханш буурах чиг хандлагатай байна.

    BMI-ийн төсөөлөлд оны эцсээр инфляцын түвшин 7.5 хувьтай гарахаар байгаа бол ирэх оны эцэст зорилтот түвшин буюу зургаан хувьд хүрэхээр тусгажээ. Мөн төгрөгийн ам.доллартой харьцах ханшийг 2026 оны эцэст 3832 нэгжид хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

    Cэтгэгдэл бичих