logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-д коксжих нүүрсний үнэ 2026 онд 1-3 хувиар буурна гэж "BI"-ийн шинжээчид таамаглав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 09 09:20
    596

    Зургийг: Na Bian/Bloomberg

    БНХАУ-ын дотоодын олборлогчдын коксжих нүүрсний нийлүүлэлт 2026 онд 460 сая тонн байхаар байна

    Энэ онд хэсэг хугацаанд V хэлбэрийн огцом өсөлт үзүүлээд байсан коксжих нүүрсний үнэ 2026 онд 1-3 хувиар буурах төлөвтэй гэсэн төсөөллийг “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид танилцууллаа. БНХАУ-ын орон сууцны зах зээлийн удаашрал үргэлжилж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татуу байх нь ган, гангийн бүтээгдэхүүний эрэлтийг сулруулж, цаашлаад коксжих нүүрс болон коксын үнэд дарамт болно гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Ортис ФаньМишель Люн нар үзсэн байна.

    unnamed.jpg

    Түүнчлэн БНХАУ-ын зохицуулагч байгууллагууд нийлүүлэлтийн илүүдэл, хямд үнийн өрсөлдөөнийг хязгаарлах “анти-инволюц”-ын бодлого хэрэгжүүлж эхэлснээр гангийн үйлдвэрүүд зөвхөн шаардлагатай үед түүхий эд худалдан авч, татан авалт болон агуулахын нөөцөө нарийн хянах болсон байна.

    Өргөн хүрээндээ БНХАУ-ын эдийн засгийн гол хөдөлгүүр нь бүтээн байгуулалтаас нэмүү өртөг өндөртэй үйлдвэрлэл, ногоон технологи руу шилжиж буйг даган гангийн зах зээлд хэрэглээ оргил цэгтээ хүрч, бууралтын үе шат руу орсныг онцолж байна. Хэдий тийм боловч энэхүү шилжилтийн үр дүнд бага хэмжээгээр үйлдвэрлэдэг, өндөр чанарын гангийн эрэлт нэмэгдэх учиртай аж. Тус улсын гангийн эцсийн бүтээгдэхүүний эрэлт 2026 онд нэг хувиар буурч, 878 сая тонн болно гэж таамаглажээ.

    Үүнээс гадна БНХАУ-ын дотоодын олборлогчдын коксжих нүүрсний нийлүүлэлт 2022-2024 онд дунджаар 485 сая тонн байсан бол 2026 онд ялимгүй буурч, 460 сая тонн байхаар байна. Мөн 2024 онд түүхэн дээд түвшиндээ хүрч байсан коксжих нүүрсний импорт нь 2025 оны бүтэн жилийн дүнгээр тав орчим хувиар буурах төлөвтэй. Гангийн зах зээлийн базаахгүй төлөв хадгалагдсанаар 2026 онд ч импорт үргэлжлэн буурах магадлалтай гэж таамагласан байна.

    Монгол, Орос хүчээ авна

    Монгол Улс, ОХУ нь 2026 онд БНХАУ-ын коксжих нүүрсний топ хоёр нийлүүлэгч байж, Австралиас хол тасарна гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид таамаглажээ. Төмөр замын дэд бүтэц сайжирч, тээвэрлэлтийн өртөг буурсан нь Монголд бүтцийн давуу тал олгох бол ОХУ-д БНХАУ-тай геополитикийн хувьд дотно харилцаатай нь ашигтай тусахаар байна.

    unnamed (1).jpg

    2025 оны эхний есөн сарын байдлаар эдгээр хоёр түнш улс нь БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 80 шахам хувийг бүрдүүлжээ.

    Харин Австралийн далайгаар тээвэрлэх коксжих нүүрсний импорт тээвэрлэлтийн өндөр зардал, үнийн савлагаанаас шалтгаалж ердөө зургаан хувийг нь эзэлсэн байна.

    Cэтгэгдэл бичих