logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Японы эдийн засаг IX сараар эцэслэсэн 3 сард 2.3 хувиар агшлаа
    Erica Yokoyama
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 08 10:35
    147

    Зургийг: Richard A. Brooks/Bloomberg

    (Bloomberg) -- Японы эдийн засаг есдүгээр сараар эцэслэсэн гурван сарын хугацаанд 2.3 хувиар агшлаа. Энэ нь өмнөх тооцооллоос хамаагүй өндөр дүнгээр унасан үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл тус улсын эдийн засаг сүүлийн зургаан улиралд анх удаагаа уналттай гарч байна.

    Бизнесийн зарцуулалт татарч, үл хөдлөхийн хөрөнгө оруулалт тааруу байсан нь үүнд гол нөлөө үзүүлсэн байна. Ийнхүү эдийн засгийн үзүүлэлт базаахгүй гарсан нь Ерөнхий сайд Санаэ Такаичигийн эдийн засгаа дэмжих 114 тэрбум ам.долларын багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэрийг дэмжиж байна.

    Дэмжлэгийн арга хэмжээ нь ирэх гурван жилд Японы дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг жилд 1.4 хувиар нэмэгдүүлэх тооцоололтой байна. Хэдий тийм боловч инфляц цалингийн өсөлтийг давж эрчимжиж буй нь эдийн засгийн гол сорилт хэвээр байгаа юм.

    Япон улсын эдийн засаг ийнхүү базаахгүй байгаа ч тус улсын Төв банк 12 дугаар сард бодлогын хүүг нэмэгдүүлэх хүлээлт зах зээлд давамгайлж байна.

    Японы Төв банк энэ сард бодлогын хүүг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгийг мэдээлсэнтэй зэрэгцээд иений ханш огцом өслөө. Сүүлийн байдлаар иений ханш ам.долларын эсрэг 0.4 хүртэлх хувиар чангарснаар, спот ханш нь 154.5-д тогтоод байна. Мөн фьючерс үнэ нь 17 нэгжээр буурч, 133.9 болов.

    Үүнээс гадна Япон улсын Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж өсөж, 2007 оноос хойших дээд түвшинд хүрлээ.

    Японы Төв банк энэ сард болох мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлсэн тохиолдолд тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи эсрэг байр суурь илэрхийлэхгүй гэж шинжээчид мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих