logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Канадын жишиг индекс 2016 оноос хойш анх удаа “S&P 500 Index”-ийг өсөлтөөрөө илүүрхэж байна
    Geoffrey Morgan
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 05 17:10
    149

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- Дональд Трампын тариф зах зээлд хэрхэн нөлөөлөхийг хөрөнгө оруулагчид үнэлж байсантай холбоотойгоор Канадын хөрөнгийн захын жишиг индекс 2025 оны эхний улиралд дорвитой хөдөлгөөн гаргаагүй бол II улирлаас хойш огцом өсөлтийн бүс рүү шилжсэн бөгөөд энэхүү өсөлтөө 2026 онд ч үргэлжлүүлнэ гэж зах зээлийн шинжилгээний “BMO Global”, “Asset Management” зэрэг компани үзэж байна.

    TSX-ALLTIMEHIGHT.png

    2025 оны арилжаа дуусахад дөрвөн долоо хоног үлдээд буй энэ үед “S&P/TSX Composite Index” энэ онд 26 хувийн өсөлт үзүүлж, 2009 оноос хойших хамгийн өндөр дүнгээр эрчимжээд байна. Торонтогийн жишиг индекс “S&P 500 Index”-ийг 2016 оноос хойш анх удаа өсөлтөөрөө илүүрхэж, индексүүдийн өсөлтийн зөрүү 10 нэгж хувьд хүрсэн байна.

    Дональд Трампын тарифын дарамтын үед Канадын дотоодын зарцуулалт эрчимжсэн нь эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болсон байна.

    BEATING SP500.png

    TSX индексийн гуравны нэгд банкнуудын хувьцаа жин дардаг бол 30 гаруй хувийг уул уурхай, эрчим хүчний салбарын хувьцаанууд бүрдүүлдэг. Харин эдгээр компани металлуудын үнийн өсөлт болон зөөлөн мөнгөний бодлогоос хамгийн их ашиг хүртэж чадсан байна. Нөгөөтэйгөөр технологийн салбараас хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэхээр эрэлхийлж буй хөрөнгө оруулагчдад таатай зах зээл болж өгсөн байна.

    Cэтгэгдэл бичих