logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Гадаад худалдаа I-XI сард $23.9 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурлаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 05 16:40
    206

    Зургийг: С.Батсайхан

    Энэ оны эхний 11 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 850 сая орчим ам.доллароор буурсан ч импортын дүнгээс 3.5 тэрбум ам.доллароор давж, худалдааны тэнцэл эерэг гарлаа.

    Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээс зэсийн баяжмалын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 72.5 хувиар өсөж, таван тэрбум ам.доллар хүрчээ. Ингэснээр I-XI сард экспортолсон нийт 73.8 сая тонн чулуун нүүрсний орлогыг давсан дүн болж байна. Биет хэмжээгээр хоёр сая тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 34.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

    Чулуун нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан бол үнийн дүн нь 39 хувиар буурч, 4.9 тэрбум ам.доллар болсон байна.

    Үүнээс гадна төмрийн хүдрийн экспорт 18.4 хувиар өсжээ. Харин боловсруулаагүй нефть болон алтны экспорт 13-19 хувиар буурсан байна.

    Импортын гол нэрийн бүтээгдэхүүнээс автобензины импорт өмнөх оны мөн үеэс 37 орчим мянган тонноор буурсан бол дизель түлшнийх 9.7 хувиар нэмэгдэж, 1.6 сая гаруй тонныг импортолжээ. 1.8 тэрбум ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн худалдан аваад байгаа нь импортын нийт дүнгийн 18.2 хувийг эзэлж байна.

    2024 оны эхний 11 сард 115,600 даваад байсан суудлын автомашины импорт 87 мянга болж буурлаа. Мөн ачааны автомашины импорт 7000 орчмоор буурсан байна.

    Хүнсний бүтээгдэхүүнээс улаанбуудай болон улаанбуудайн гурилын импорт 65.5 хувь хүртэл огцом буурчээ. Нөгөө талдаа өндөг, хүнсний ногоо, цагаан будаа зэргийн импорт нэмэгдэж буйг Гаалийн ерөнхий газар тайлагналаа.

    Cэтгэгдэл бичих