logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Rio Tinto" 2025 оны зэсийн үйлдвэрлэлээ 860,000-875,000 тонн хүрнэ гэж өмнөх төсөөллөө ахиуллаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 05 16:15
    434

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Rio Tinto: Оюутолгойн зэсийн уурхайн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу энэ онд 50 хувиар, ирэх онд 15 хувиар эрчимжихээр байна

    “Оюутолгой” төслийн зэс, алтны уурхайн үйл ажиллагаа эрчимжсэнээр "Rio Tinto" компани 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвөө нэмэгдүүллээ.

    Оюутолгойн зэсийн уурхайн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу энэ онд 50 хувиар, ирэх онд 15 хувиар өсөхөөр байгааг онцолж байна. Ингэснээр тус компани зэсийн нийт үйлдвэрлэлээ 2025 онд 860 мянгаас 875 мянган тонн хүргэнэ гэж үзжээ. Өмнөх төсөөллөөр тус компани энэ онд 780 мянгаас 850 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж үзэж байсан юм. 

    Хэдий тийм боловч 2026 онд үйлдвэрлэх зэсийн хэмжээ нь энэ оныхоос бага буюу 800-870 мянган тонн байх төсөөлөл танилцуулсан нь хөрөнгө оруулагчдыг гонсойлгож, улмаар "Rio Tinto"-ийн Лондон, Австралид бүртгэлтэй хувьцааны ханш баасан гарагт ихээхэн савлалаа. 

    Зэсийн үнэ дээд түвшинд хүрээд байгаатай зэрэгцэн ногоон эрчим хүчний шилжилтийн хүрээнд зэсийн эрэлт  өндөр хэвээр байх хүлээлттэйг мөн тодотгожээ.

    Түүнчлэн энэ сарын дөрвөнд буюу пүрэв гарагт “Rio Tinto” групп Аризона мужийн “Johnson Camp” уурхайгаас “Nuton” технологиороо анхны зэсээ амжилттай үйлдвэрлэснээ мэдээлээд буй.

    2030 онд гэхэд тус групп зардлаа дөрөв хүртэлх хувиар бууруулахаар байгааг тус компани онцолсон юм.

    RIO-GFX.jpg

    “Rio Tinto”-ийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт ирэх жилүүдэд компанийнхаа үйл ажиллагааг оновчлохын тулд стратегийн томоохон шинэчлэл хийхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд зардлаа танаж, шаардлагагүй гэж үзсэн хөрөнгүүдээ зарахын сацуу төмрийн хүдэр болон зэсийн бизнестээ голчлон анхаарахаа мэдэгдсэн юм. Мөн “Бүх зүйлийг хийх гэж оролдвол юу ч бүтээж чадахгүй” хэмээн Саймон Тротт онцолжээ.

    Түүнийг долоодугаар сард Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авахаар болсныг мэдэгдсэнээс хойш  тус компанийн хувьцааны ханш  20 гаруй хувиар эрчимжээд байна. Энэ нь өрсөлдөгч “BHP”-ийн өсөлтөөс хоёр дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих