logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Alphabet”-ийн AI чип $900 тэрбумын бизнес босгох "нууц жор"
    Ryan Vlastelica
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 05 16:00
    90

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- “Alphabet”-ийн хөрөнгө оруулагчид хагас дамжуулагч үйлдвэрлэл нь компанийн ирээдүйн орлогын гол хөдөлгөгч хүч болно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна.

    “Alphabet”-ийн тусгай зориулалтын тенсор чип буюу TPU чипүүдийн борлуулалт өндөр байснаар IV улиралд тус компанийн хувьцааны ханш 30 хувиар өсжээ. Ингэснээр “S&P 500 Index”-ийн хамгийн сайн гүйцэтгэлтэй компаниудын нэг болсон байна. TPU чипүүд нь “Alphabet”-ийн томоохон давуу талуудын нэгт тооцогддог бөгөөд тус компанийн үүлэн тооцооллын бизнесийн өсөлтөд дэмжлэг болдог. Тус компани эдгээр чипүүдээ зах зээлд борлуулж эхэлж магадгүй. Ингэснээр тус компанид шинэ орлогын урсгал бий болгоно гэсэн өөдрөг төсөөлөл  бий болгож байгаа юм. Пүрэв гарагт тус компанийн хувьцааны ханш нэг хувиар буураад байна. 

    "Хэрэв компаниуд “Nvidia”-аас хамаарлаа бууруулахыг хүсэж  байвал “Alphabet”-ийн TPU чипүүд нь сайхан сонголт. Компанийн төлөвт өөдрөг хүлээлттэй байх олон шалтгаан байна" гэж “Davidson”-ийн технологийн судалгаа хариуцсан захирал байр сууриа илэрхийлжээ.

    Мөн тус компанийн "Чипийн бизнесийнх нь үнэлгээ үүлэн тооцооллын нэгжээс нь давж магадгүй. Хэдий чипээ гуравдагч компаниудад худалдахгүй байсан ч илүү сайн чиптэй байна гэдэг нь илүү сайн үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг юм” гэж тэрбээр тодотгосон байна.

    Хэрэв “Alphabet” компани TPU чипүүдээ худалдаж, ашиг олох талаар нухацтай авч үзвэл компани хиймэл оюуны зах зээлийн 20 хувийг хэдхэн жилийн дотор эзэлж, ойролцоогоор 900 тэрбум долларын бизнес босгоно гэж тооцоолж байна.

    Cэтгэгдэл бичих