logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    2025 он гарсаар Монголд зочилсон жуулчдын тоо 810 мянга давж, түүхэн дээд үзүүлэлтийг эвдлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 05 15:05
    275

    Зургийг: С.Батсайхан

    2026 он гарсаар аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх, дөрвөн улирлын аяллыг тогтвортой хөгжүүлэх, олон улсын нислэгийн хүртээмжийг бодитоор сайжруулах зорилтууд үргэлжилнэ

    2025 оны 12 дугаар сарын хоёрны өдрийн байдлаар Монгол Улсын хүлээн авсан гадаадын жуулчдын тоо 810,389 хүрснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.

    Энэ нь 2024 оны бүтэн жилийн үзүүлэлтийг даваад зогсохгүй түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон үзүүлэлт болж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын нэгнээс 13 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 808,956 жуулчин хүлээн авч байжээ.

    2025 оны эхний 10 сард хүлээн авсан жуулчдын тоо 743 мянга хүрээд байсан бол зөвхөн 11 дүгээр сард 67 мянга орчим жуулчин Монголд ирсэн байна. Харьцуулбал өмнөх оны 11 дүгээр сард 40.6 мянган жуулчин улсын хилээр нэвтэрснийг Үндэсний Статистикийн хорооны тоо баримт харуулж байна.

    Мөн X, XI сард үзэгчдийн хүртээл болсон “Netflix”-ийн хит шоу "Physical: Asia"-д Монгол Улсын баг амжилттай оролцож, эцсийн шатанд үлдсэн нь олон улсад томоохон сурталчилгаа болж, цахим орчны хэлэлцүүлгүүдэд Монголд аялах сонирхлоо илэрхийлж буй гадаадын иргэдийн тоо эрс нэмэгдсэн юм. 

    Cэтгэгдэл бичих