logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дональд Трамп Японы “өхөөрдөм” кэй автомашиныг АНУ-д үйлдвэрлэж, борлуулах зөвшөөрөл олгоно
    Nicholas Takahashi
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 05 11:00
    592

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы авсаархан овор хэмжээтэй "кэй" ангиллын автомашиныг АНУ-д үйлдвэрлэж, худалдаалах боломжийг бүрдүүлэхээ мэдэгдлээ.

    Энэ төрлийн автомашин нь Америкийн авто зам дээр жолоодоход хэт жижиг, хурд багатай тул аюулгүй байдлын асуудал дагуулдаг. Хэдий тийм боловч Дональд Трампын сүүлд Японд айлчлахдаа харсан бяцхан автомашинууд сэтгэлийг нь булаасан бололтой. "Үнэхээр жижигхэн, өхөөрдөм машинууд байсан. Тэгээд манай улсад хэр явах бол гэж бодсон" хэмээн тэрбээр лхагва гарагт сэтгүүлчдэд хандан өгүүлжээ.

    Мөн тэрбээр АНУ-ын Тээврийн сайд Шон Даффид "кэй" автомашины үйлдвэрлэлд зөвшөөрөл олгох даалгавар өгснөө мэдэгдэж, өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үед тогтоосон шатахуун ашиглалтын нарийн стандартыг зөөлрүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

    Авсаархан овор хэмжээтэй автомашин Азийн зах зээлд өргөн хэрэглэгддэг ч АНУ-д импортлох, үйлдвэрлэх шинэ автомашины стандартыг хангадаггүй юм. Хэдийгээр хурдны зам дээр зорчиход тохиромжгүй ч тэдгээр автомашин хот доторх хөдөлгөөнд илүү нийцтэй байж болохыг Шон Даффи онцлоод, дотооддоо үйлдвэрлэхэд тулгарах саадуудыг арилгахад АНУ-ын Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын удирдах газартай хамтран ажиллаж байгаагаа мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих