logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    ТОП-20 индексийн компаниуд 2025 он гарсаар 25,000 шинэ хувьцаа эзэмшигчтэй болжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 04 16:45
    98

    Зургийг: С.Батсайхан

    Хувьцаат компаниудын жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо XI сарын эцэст давхардсан тоогоор 32 мянгаар нэмэгдэв

    Хөрөнгийн зах зээлд шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулагчдын тоо энэ онд буураад байна. 11 дүгээр сарын эцсийн байдлаар жижиг хөрөнгө оруулагч буюу хувьцаат компанийн таван хувиас бага хувийг эзэмшдэг 32 мянган шинэ хувьцаа эзэмшигч нэмэгдсэнийг ҮЦТХТ-ийн хувьцааны төвлөрлийн судалгаанаас харж болохоор байгаа юм. 

    Тайлант хугацаанд арилжаанд оролцогчид дийлэнхдээ ТОП-20 индексэд багтдаг компаниудын хувьцааг худалдан авч, эдгээр компани цэвэр дүнгээр 25 мянган шинэ хувьцаа эзэмшигчидтэй болсныг онцолж болохоор байна. 

    unnamed.png

    Тэр дундаа 2025 он гарсаар “Түмэн Шувуут” ХК 4000 гаруй шинэ хувьцаа эзэмшигчтэй болж, нийт хувь эзэмшигчдийн тоо нь 21 мянга давжээ. Ирэх оноос “Түмэн Шувуут 3”  төслөө дуусгаж, үйлдвэрлэл нь нэмэгдэх хүлээлттэй байгаа тус компанийн хувьцааны ханш энэ он гарсаар зургаа орчим хувиар буурсан хөдөлгөөнтэй байна.

    Энэ оны эхэнд ерөнхийдөө хүнс үйлдвэрлэгч компаниудын хувьцаа өндөр эрэлттэй байж, хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байсан юм.

    Харин 11 дүгээр сарын эцэст санхүүгийн салбарын хувьцаанууд дээгүүрт бичигдэж байна. Төвлөрлийн хувьд “Мандал даатгал” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувь хэмжээ таван хувиар нэмэгджээ.

    Түүнчлэн “Хас Банк”-ынх таваас 8.8 хувь болж нэмэгдсэн бол “Инновейшн Инвестмент”-ийн төвлөрөл нэмэгдэж, том хувьцаа эзэмшигчид компанийн 81 хувийг эзэмшиж эхэлсэн байна.

    Cэтгэгдэл бичих