logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Зэсийн захиалга эрс нэмэгдсэнээр үнэт металлын ханш шинэ дээд түвшинд хүрлээ
    Mark Burton, Martin Ritchie, Yvonne Yue Li
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 04 10:40
    73

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    (Bloomberg) --  Лондоны Металлын биржид зэсийн захиалга эрс нэмэгдсэнээр үнэ нь 3.4 хүртэлх хувиар өсөж, шинэ дээд түвшинд буюу тонн нь 11,500 ам.доллар хүрлээ.

    Сүүлийн байдлаар тонн зэс 11,487 ам.доллароор арилжаалагдаж байна. Үүнийг дагаад уул уурхайн компаниудын хувьцааны ханш ч өслөө. Тухайлбал: Чилийн зэс олборлогч “Anto Fagasta” компанийн хувьцааны ханш тав гаруй хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрээд байна.

    АНУ-ын тарифын бодлого хэдийн эрсдэл дагуулаад буй нийлүүлэлтийн хомсдолыг даамжруулж магадгүй гэх болгоомжлол нэмэгдүүлж буй.

    Лондоны Металлын биржийн зэсийн спот ханш энэ он гарсаар 30 гаруй хувиар өсөөд байна. Харин АНУ-ын биржид арилжаалагддаг зэсийн фьючерс бүр ч илүү өсөөд байгаа юм.

    Тарифаас зайлсхийх зорилгоор их хэмжээний зэс АНУ руу тээвэрлэж буй нь үүнд нөлөөлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих