
Зургийг: Al Drago/Bloomberg
(Bloomberg) -- 2026 онд АНУ-ын Засгийн газрын бондууд энэ оных шиг эрчтэй өсөхгүй байх магадлалтай гэдгийг “JPMorgan Chase”-ийн шинжээчид онцоллоо. Учир нь ирэх онд Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг хэд хэдэн удаа бууруулна гэж зах зээлд оролцогчид тооцсон ч АНУ-ын Төв банк хүүг харьцангуй цөөн бууруулах төлөвтэй байна.
Ингэснээр тус улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж энэ онд 50 суурь нэгжээр буурч, 4.08 хувьд хүрэх төлөвтэй байгаа ч ирэх оны эцэс үе гэхэд 4.35 хувьд хүрнэ гэдгийг “JPMorgan Chase” тооцоолжээ.
АНУ-ын бондууд энэ онд зургаа гаруй хувийн өгөөжтэй байгаа нь 2020 оноос хойших хамгийн сайн үзүүлэлтэд тооцогдож байна.
Хэрэв АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг цөөн тоогоор бууруулбал бондын өгөөж хэвийн түвшинд шилжинэ гэдгийг “JPMorgan Chase”-ийн Ахлах эдийн засагч онцоллоо.
Зах зээлд оролцогчид ирэх 12 сарын хугацаанд АНУ-ын Төв банк бодлогын хүүг дөрвөн удаа 25 суурь нэгжээр буулгана гэж төсөөлж байна. Харин “JPMorgan Chase”-ийн хувьд АНУ-ын эдийн засгийг харьцангуй тогтвортой гэж үзэн, ердөө хоёр удаа бууруулна гэж төсөөлж байгаа юм.