logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Vanke”-ийн хэд хэдэн хөрөнгө оруулагч бондын эргэн төлөлтийн хугацааг сунгах төлөвлөгөөг дэмжсэнгүй
    Jackie Cai, Janice Huang, Dong Cao
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 04 09:45
    144

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- “China Vanke” компанийн энэ сард хугацаа нь дуусаж буй бондын эргэн төлөлтийг хойшлуулах төлөвлөгөөг хамгийн багадаа гурван хөрөнгө оруулагч нь эсэргүүцсэн гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

    Төрөөс санхүүждэг “China Vanke” компанийн төлөөлөгчид дээрх бондын төлбөрийг нэг жилийн хугацаатай сунгах санал гаргасан нь зах зээлийг цочроосон юм. Мягмар гарагт зарим бонд эзэмшигчидтэй утсаар холбогдож, төлөвлөгөөнд гарын үсэг зурах эсэхийг тодруулсан байна.

    Энэхүү эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудал нь тус компанид илүү өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт хийхээс өмнө бага зэрэг зохицуулалтын арга хэмжээ авах боломж олгох зорилготой гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

    Тус компанийн төлөөлөгчид зарим бонд эзэмшигчдэд төлөвлөгөөний нөхцөлийг сайжруулах боломж бага байгаа гэдгийг тодотгосон байна. “China Vanke” дуусаагүй барилгын төслүүдээ дуусгаж, худалдан авагчдад хүргэхийн тулд бэлэн мөнгөө хэмнэх шаардлагатай тулгараад байгаа юм. Мөн тус компанийн ихэнх бондыг БНХАУ-ын банкнууд эзэмшиж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна.

    WANDA-GFX.png

    Үүний зэрэгцээ “Dalian Wanda” группийн арилжааны үл хөдлөх хөрөнгийн нэгжийн ирэх оны хоёрдугаар сарын 13-нд төлөгдөх ам.долларын бондын үнэ 97 центээс 92 цент болж уналаа. Мөн нэгдүгээр сарын 12-нд төлөх ёстой бондынх нь ханш өнгөрсөн долоо хоногт сүүлийн зургаан сарын доод түвшинд хүрчээ.

    Өмнө нь ам.долларын бондынхоо эргэн төлөлтийг хойшлуулж байсан тус компани 700 сая ам.долларын хоёр бонддоо бүтцийн өөрчлөлт хийхээр хөрөнгө оруулагчидтай уулзаж байгааг эх сурвалж мэдээллээ.

    Тус компани хоёрдугаар сард төлөх ёстой 400 сая ам.долларын 11 хувийн хүүтэй бондынхоо зарим хэсгийг буцаан худалдаж авах, үлдсэн хэсгийг нь дахин санхүүжүүлэхээр шинэ үнэт цаас гаргаж магадгүй байна.

    Cэтгэгдэл бичих