logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Physical: Asia”-ийн Монголд бэлтгэсэн шинэ шоу энэ сарын эцсээр үзэгчдэд хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 03 16:00
    287

    Зургийг: Netflix

    “Netflix”-ийн хит шоу “Physical: Asia”-ийн Монголд бэлтгэсэн дөрвөн анги бүхий тусгай шоу буюу спин-офф энэ сарын сүүлээр үзэгчдэд хүрэхийг БНСУ-ын “Joongang Daily” сонин мэдээлжээ.

    “Physical: Welcome to Mongolia” нэртэй, реалити шоуны форматаар бүтээгдсэн шинэ ангиудад “Physical: Asia”-ийн эцсийн шатанд өрсөлдсөн БНСУ болон Монгол Улсын багийн оролцогчдын Монгол дахь аяллын талаар өгүүлэх аж.

    Шоунд Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр, "Cirque du Soleil" циркийн акробатчин Э.Лхагва-Очир, холимог тулаанч Ким Дун Хён, Crossfit-ийн тамирчин Амотти нар оролцсон болохыг “Netflix”-ээс баталгаажуулсан байна. Мөн “Netflix” сошиал сувагтаа Э.Лхагва-Очир гэртээ хоол хийж буйг харуулсан тизер видео цацжээ. Эхний хоёр анги нь 12 дугаар сарын 24-нд, үлдсэн хоёр анги нь 12 дугаар сарын 31-нд гарах юм байна.

    Азийн найман улсын 48 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур ухаанаараа өрсөлдсөн “Physical: Asia” шоу сая сая үзэгчдийг татаж, “Netflix”-ийн Англиас бусад хэл дээрх хамгийн их үзэлттэй шоунуудын эхний гурван байрт хэдэн долоо хоногийн турш бичигдсэн юм.

    Cэтгэгдэл бичих