logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Crane Data: АНУ-ын мөнгөний зах зээлийн хөрөнгө $8 их наяд давж, дээд түвшинд хүрлээ
    Alex Harris
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 03 15:45
    243

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын мөнгөний зах зээлийн хөрөнгийн хэмжээ найман их наяд ам.доллар давлаа. Өнгөрсөн долоо хоногт нийт хөрөнгийн хэмжээ 105 тэрбум ам.доллароор нэмэгдсэнээр ийнхүү шинэ дээд түвшинд хүрснийг “Crane Data” мэдээлэв.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаа ч хөрөнгө оруулагчид мөнгөний зах зээлд хөрөнгөө хийсээр байна. Мөнгөний захын хэрэгслүүд харьцангуй өндөр өгөөжтэй байгаа нь үүний гол шалтгаан болж байгаа аж. “Crane Data”-ийн гаргадаг хамгийн том мөнгөний захын сангуудын өгөөж 3.8 хувьтай тэнцэж байна.

    Энэ оны байдлаар нийт 848 тэрбум ам.долларын хөрөнгө мөнгөний зах рүү орсон байна. Өндөр өгөөжөөс гадна мөнгөний захын сангууд бодлогын хүүгийн бууралтыг банкнуудаас хоцорч харилцагчдадаа дамжуулдаг нь хөрөнгө татах хандлагатай байдаг.

    АНУ-ын Төв банк бодлогын хүүг бууруулах цикл руу шилжихээр байгаа нь хөрөнгө оруулагчид мөнгөний захаас гарч, хувьцаа болон бусад хөрөнгө рүү чиглэнэ гэдгийг зах зээлд оролцогчид онцолж байгаа юм. Хэдий тийм боловч эрсдэл болон өгөөжийг тооцож үзвэл жижиг хөрөнгө оруулагчид идэвхгүй байна.

    Үүнээс гадна жижиг хөрөнгө оруулагчдын мөнгөний захад байршуулсан хөрөнгийн хэмжээ нийт багцынх нь 15-20 хувийг бүрдүүлж буй нь хэт илүүдээгүйн зэрэгцээ түүхэн дундажтайгаа ойролцоо үзүүлэлт болж байна.

    Cэтгэгдэл бичих