logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНЭУ Монголоос коксжих нүүрс импортлох арга замууд судалсаар байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 03 15:00
    139

    Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg

    Энэтхэг улс Монгол Улсаас коксжих нүүрс импортлох эдийн засгийн үр ашгийг тодорхой болгохоор тууштай ажилласан хэвээр байгааг ойрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Reuters” мэдээллээ. Тус улс жил орчмын өмнөөс нүүрс авах сонирхлоо илэрхийлсээр ирсэн ч далайд гарцгүй Монгол Улсаас хэрхэн тээвэрлэж авах нь гол бэрхшээл болоод буй.

    Түүхий ган үйлдвэрлэлээр дэлхийд зөвхөн БНХАУ-ын дараа ордог Энэтхэг улс коксжих нүүрсний нийт хэрэгцээнийхээ 85 хувийг импортоор хангадаг, мөн талаас дээш хувийг нь Австрали улсаас авдаг аж. Ирэх жилүүдэд нүүрсний эрэлт нь улам нэмэгдэх төсөөлөлтэй тул БНЭУ-ын Засгийн газар, гангийн томоохон үйлдвэрүүд нь коксжих нүүрсний шинэ нийлүүлэгч хайж байгаа юм.

    12 дугаар сарын нэгэнд гарсан “Reuters”-ийн мэдээлэлд дурдсанаар Монголоос нүүрс экспортлохын тулд БНХАУ-аар дамжуулах, эсвэл илүү урт зам туулж, ОХУ-ын Владивостокт хүргэн далайгаар тээвэрлэх гэсэн хоёр боломжит коридор байгаа аж. БНЭУ, БНХАУ-ын одоогийн харилцааг авч үзвэл Хятадаар дамжуулж авах нь урт хугацаандаа эдийн засгийн үр ашиггүй гэж үзэж буйг мөн онцолжээ.

    Өнгөрсөн тавдугаар сард Энэтхэг улс туршилтын зорилгоор Монголоос бага хэмжээний коксжих нүүрс импортлохоор болсон ч хараахан хүлээн авч чадаагүй байгаа аж. Тус улсын Төрийн өмчит “Steel Authority of India” компани Монголоос нэг тонн коксжих нүүрс импортлох хүсэлт тавьсныг мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих