logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондууд оны сүүлийн сарыг уналттай эхлүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 02 15:20
    203

    Зургийг: Э.Тэнгис

    Хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондоос технологийн компаниудын бонд руу шилжиж байна

    Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондууд 12 дугаар сарыг уналттай эхлүүлж байна.

    Даваа гарагийн арилжаагаар 2027 болон 2028 онд дуусах бондуудын ханш бага зэргийн уналттай өндөрлүүлэв. Аравдугаар сарын эцэст Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисантай холбоотойгоор бондуудын ханш эрс өсөөд байсан юм. Харин сүүлийн хоёр долоо хоног гаруй хугацаанд энэ өсөлтөө бараг бүтэн алдаад байна.

    GOV-BONDS-GFX.jpg

    Ам.долларын бондын зах зээлд хиймэл оюун, дата төв хөгжүүлэлттэй холбоотой томоохон компаниудын бонд гаргалт нэлээдгүй эрчимжээд буй нь бондын хөрөнгө оруулагчдыг татаж байгаа аж.

    Ерөнхийдөө олон улсын зах зээлд Засгийн газрын бондуудыг зарах хөдөлгөөн оны сүүлийн сарын эхэнд нэлээдгүй их ажиглагдаж байгаа юм.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгаа нь бонд гаргаж буй компаниудын хувьд санхүүгийн таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад өөдрөг төсөөлөл бий болгож байна.

    BONDS-GFX.jpg

    АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж эргэн дөрвөн хувь давж өсөөд байгаа бол Японы Засгийн газрын бондын өгөөж 2008 оноос хойших дээд түвшинд хүрээд байна.

    Cэтгэгдэл бичих