logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Bitcoin”-ийн ханш огцом унаснаар $1 тэрбумын хөшүүрэгтэй арилжаа зах зээлээс арчигдлаа
    Suvashree Ghosh, Muyao Shen
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 02 14:40
    342

    Зургийг: Ronda Churchill/Bloomberg

    “Bitcoin”-ийн ханш аравдугаар сарын оргил түвшнээсээ 30 орчим хувиар буураад байна

    (Bloomberg) --  Даваа гарагт “Bitcoin”-ийн ханш огцом унаснаар нэг орчим тэрбум ам.долларын хөшүүрэгтэй позицууд арчигдаад байна. Долоо хоногийн эхэнд “Bitcoin”-ийн ханш найман хувиар унаж, 83.8 мянган ам.долларын ханшид хүрсэн юм. Ингэснээр аравдугаар сарын оргил түвшнээсээ 30 орчим хувийн уналттай байна. Харин мягмар гарагт эргэн бага зэрэг сэргэж, 86.4 мянга хүрлээ.  

    “Ether” ч мөн адил уналтад орж, сүүлийн хоёр сар орчмын хугацаанд ханш нь 36 хувиар буурсан дүнтэй байна.

    Аравдугаар сарын эхээр  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тарифын хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар дурдахад крипто зах зээлээс 19 тэрбум ам.долларын хөшүүрэгтэй арилжаанууд устгагдаж байсан юм.

    "ETF руу орох урсгал багасаж, уналттай үед худалдан авагчгүй байгаа нь одоогийн байдлаар гол анхаарах зүйл болж байна. Дараагийн гол дэмжлэгийн түвшин 80 мянган ам.доллар байх болно" гэж крипто арилжааны “FalconX” компани мэдээлжээ.

    BTC-GFX.jpg

    Сүүлийн нэг сарын хугацаанд 4.6 тэрбум ам.долларын гарах урсгалтай байсан АНУ-ын ETF-үүд рүү өнгөрсөн долоо хоногт 70 сая ам.доллар орсон байна. “iShares Bitcoin Trust ETF”-ээс хөрөнгө оруулагчид таван долоо хоног дараалан хөрөнгөө татан авчээ. 

    Cэтгэгдэл бичих