
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч “BYD” компанийн борлуулалт сүүлийн гурван сар дараалан буурлаа. Өрсөлдөгч компаниуд өндөр эрэлттэй загваруудаа үйлдвэрлэж эхэлснээр өрсөлдөөн ширүүсэж буй нь үүнд нөлөөлж байна. 11 дүгээр сард “BYD” 480 мянга гаруй автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
12 дугаар сарын 31-нд дуусах цахилгаан автомашины татвараас урьтан борлуулалт нэмэгдэх хүлээлттэй байсан ч ийнхүү буурсан нь анхаарал татаж байна.
Тус компани энэ онд 4.6 сая нэгж автомашин борлуулах зорилтдоо хүрэхийн тулд 12 дугаар сард 418 мянган автомашин борлуулах шаардлагатай болсон аж.
Ерөнхийдөө хэрэглэгчид “BYD”-ийн бүтээгдэхүүнээс залхаж эхэлсэн байж болзошгүй гэдгийг шинжээчид анхааруулж байна.
Тус компанийн зах зээлд эзлэх хувь хэмжээ буурч байгаагаас гадна ашиг нь сүүлийн хоёр улирал дараалан эрс буураад буй. Дотоодод нь эрэлт сул байгаагаас гадна худалдааны саад сорилт болж байгаа аж.