logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Нийлүүлэлтийн хомсдолд орох эрсдэлээс үүдэн зэсийн үнэ шинэ дээд түвшинд хүрлээ
    Martin Ritchie, Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 01 16:30
    187

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    (Bloomberg) -- 2026 онд хомсдолд орох магадлал нэмэгдсэнээр зэсийн үнэ Лондоны Металлын биржид 0.9 хувиар өсөж, шинэ дээд түвшинд буюу 11,294 ам.доллар хүрлээ. Сүүлийн байдлаар 11,189 ам.долларт тогтворжоод байна.

    Харин Comex биржид түүхий эдийн үнэ 1.6 хувиар өслөө. Дональд Трампын тариф бүрэн хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ руу зэс нийлүүлэх урсгал эрчимжсэн нь бусад улсын түүхий эдийн нөөцөд дарамт болж байна.

    Үүнээс гадна зэсийн томоохон уурхайнуудад гарсан гэнэтийн осол нийлүүлэлтэд сорилт болж буйг  шинжээчид онцоллоо.

    Эрчим хүчний шилжилт нэмэгдэхтэй зэрэгцэн зэсийн эрэлт эрчимжиж байгаа аж. Тухайлбал: энэ он гарсаар зэсийн үнэ 30 орчим хувиар өсөөд байна. 

    Cэтгэгдэл бичих