logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Эрдэнэс Тавантолгой” XI сард 2.4 сая тонн нүүрс борлуулсан нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болов
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 01 16:00
    145

    Зургийг: С.Батсайхан

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулсан нь энэ оны хамгийн өндөр борлуулалттай сар болсныг мэдээллээ. Өнгөрсөн сард нийт 3.4 сая тонн нүүрс ачсан нь тус компанийн хувьд түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

    Үүнээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.4 сая тонн нүүрс борлуулжээ. Үүний 67 хувийг коксжих нүүрс, 26 хувийг эрчим хүчний, долоон хувийг баяжуулсан нүүрс эзэлж байна.

    Нүүрсийг сорчлон борлуулахгүй бодлого баримталж,  долоодугаар сараас хойш хатуу коксжих нүүрс борлуулаагүй аж. Харин хагас коксжих болон эрчим хүчний нүүрс түлхүү худалджээ.

    Уурхайн ачилтыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хил нөхцөлтэйгөөр 1.3 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж, экспортолсон нь биржийн арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

    Cэтгэгдэл бичих