logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    ТОП-20 индекс XI сард энэ он гарсаар хамгийн өндөр өсөлт үзүүллээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 01 14:40
    161

    Зургийг: Э.Тэнгис

    МХБ-д бүртгэлтэй санхүүгийн салбарын хувьцаануудын ханш хурдацтай өсөж байна

    Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс энэ оны хамгийн өндөр өсөлттэй сараа үдлээ. Дөрөвдүгээр сард огцом унаснаас хойш 48-50 мянган нэгжийн хооронд огцом өөрчлөлтгүй байсан Монголын Хөрөнгийн биржийн гол индекс 11 дүгээр сард 3.6 хувиар өсөж, оргил түвшинд ойртож байна.

    ТОП-20 индексийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог санхүүгийн салбарын хувьцаанууд эрчимтэй өссөн. “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийнх 16.6 хувиар, “ЛэндМН ББСБ” ХК-ийнх найман хувиар тус тус өсөж, салбартаа тэргүүлжээ.

    Оны эхний хагас жилийн эцэст макро орчны тодорхой бус байдал үргэлжилж, хувьцаануудын үнэлгээ нэлээдгүй буураад байсан юм. Харин түүнээс хойш эдийн засгийн үзүүлэлтүүд  хүлээлтээс давж эхэлснээр хөрөнгө оруулагчид хямдруулалтай хувьцаануудыг худалдан авч байна.

    Ялангуяа ногдол ашгийн өгөөжөөр дээгүүр бичигддэг “Монголын Хөрөнгийн бирж” ХК болон “ЛэндМН ББСБ” ХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүд оны эцсээр сайн гүйцэтгэлтэй байх хүлээлттэй байна.

    TOP-GFX.png

    Уул уурхайн биржийн арилжааны хамгийн идэвхтэй сарууд үргэлжилсээр байгаа нь оны эхний хагас жилд 32.5 хувиар буурсан Монголын Хөрөнгийн биржийн ашигт ажиллагаанд томоохон дэмжлэг болохоор байгаа юм.

    Түүнчлэн банк бус санхүүгийн салбарын зохицуулалт чангарсан ч энэ оны байдлаар өсөлтийн хурдаа хадгалсаар байгаа нь хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл төрүүлж байна.

    Cэтгэгдэл бичих