logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Тэрбумтан Сергей Брин “Alphabet”-ийн $1.1 тэрбумын хувьцаагаа хандивлажээ
    Biz Carson
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 01 13:20
    273

    Зургийг: Will Oliver/EPA/Bloomberg

    (Bloomberg) --  “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч Сергей Брин өнгөрсөн долоо хоногт “Alphabet” компанид эзэмшдэг 1.1 тэрбум ам.доллартой дүйцэх хэмжээний хувьцаагаа хандивласан байна. Зохицуулах байгууллагад ирсэн мэдэгдлээс харвал түүний хандивласан 3.5 сая гаруй ширхэг хувьцааг хэн хүлээн авсан талаар нарийн задаргаа багтаагүй аж.

    Харин Сергей Бриний гэр бүлийн оффисын төлөөлөгчийн мэдээлснээр тэрбумтны 2021 онд үүсгэн байгуулж байсан ашгийн бус байгууллагад нэг тэрбум орчим ам.долларын хувьцаа нь очжээ. “Catalyst4” нэртэй тус байгууллага нь төв мэдрэлийн системийн өвчлөлийн судалгаа, мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

    Сергей Брин үүнээс гадна 90 сая ам.долларыг гэр бүлийн сандаа, 45 сая ам.долларыг Паркинсоны өвчний судалгааны "Michael J. Fox Foundation"-д тус тус хандивлажээ. Өнгөрсөн тавдугаар сард тэрбээр 700 сая ам.долларын дүн бүхий “Alphabet”-ийн хувьцааг мөн адил дээрх гурван санд хандивлаж байсан юм.

    Өдгөө 52 настай Сергей Бриний хөрөнгийн хэмжээ 255.5 тэрбум ам.доллар байгаа нь дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх үзүүлэлт болохыг “Bloomberg”-ийн Тэрбумтнуудын индекс харуулж байна. “Alphabet” компанийн хувьцааны ханш хурдацтай өссөний ачаар түүний хөрөнгө энэ онд эрс арвижиж, нийт 97.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

    Хиймэл оюуны салбар дахь амжилт нь “Alphabet”-ийн нэгж хувьцааны ханш мягмар гарагт дээд түвшинд буюу 323 ам.доллар хүрэхэд түлхэц болсон юм. 

    Cэтгэгдэл бичих