logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчдын тоо түүхэн дээд түвшинд хүрээд байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 01 12:30
    242

    Зургийг: Guo Pengjie/Xinhua

    БНХАУ-ын Монгол Улстай хиллэх хамгийн том боомт болох Эрээн хотоор 2025 онд нийт орсон, гарсан зорчигчдын тоо түүхэн дээд түвшинд хүрээд байгааг тус боомтын захиргаанаас мэдээлжээ.

    Энэ оны эхнээс 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх хугацаанд тус боомт нийт 2.596 сая зорчигч, 693 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.2 болон 12.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт болохыг мэдээлжээ.

    2025 он гарсаар Эрээн боомтоор дэлхийн 70 гаруй улсын зорчигч нэвтэрсний сацуу нэг өдөрт нэвтэрсэн зорчигчийн тоо хамгийн ихдээ 14 мянга хүрч байжээ.

    Харин Замын-Үүд боомтын мэдээллээс харвал оны эхний 10 сард орсон, гарсан нийт зорчигчдын тоо 2.4 сая орчим хүрсэн нь 2024 оны бүтэн жилийн үзүүлэлттэй бараг дүйцэж буйг Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл харуулж байна.

    Мөн IX болон X сард Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдын 30 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор орж, гарчээ.

    Cэтгэгдэл бичих