logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Чип, автомашины эрэлт эрчимжсэнээр БНСУ-ын экспорт XI сард өсөлтөө хадгаллаа
    Heesu Lee
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 01 13:00
    167

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Хиймэл оюун, дата төвийн эрэлт тасралтгүй өссөнөөр чипийн экспорт 39 хувиар эрчимжжээ

    (Bloomberg) -- Хагас дамжуулагч болон автомашины эрэлт хүчтэй байснаар БНСУ-ын экспорт 11 дүгээр сард тогтвортой өсөлтөө хадгаллаа.

    11 дүгээр сард ажлын өдрийн зөрүүг тохируулж тооцсон дүнгээр БНСУ-ын экспорт өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар эрчимжсэнийг тус улсын Статистикийн газраас танилцуулсан байна. Аравдугаар сард 14 хувийн өсөлтөө үзүүлснийг мэдээлж байсан юм.

    Тайлант хугацаанд тус улсын нийт экспорт 8.4 хувиар,  импорт 1.2 хувиар тус тус өссөнөөр худалдааны ашиг нь 9.7 тэрбум ам.доллар хүрчээ.

    Хиймэл оюуны технологи болон дата төвүүдийн тасралтгүй нэмэгдэж буй эрэлтээс шалтгаалан өнгөрсөн сард БНСУ-ын хагас дамжуулагчийн экспорт өсөлтөөрөө тэргүүлж бараг 39 хувиар эрчимжсэн байна.

    Мөн автомашины экспорт сэргэж, 14 орчим хувийн өсөлттэй гарч, нефть химийн зэрэг бусад салбарын уналтыг нөхөж чадсан байна.

    SOUTH KOREA-GFX.png

    Худалдааны статистик үзүүлэлт гарахаас хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Төв банк бодлогын хүүг 2.5 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэж, 2026 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллийг 1.8 хувьд хүргэж ахиулаад байгаа юм. Мөн өнгөрсөн сард АНУ-ын талтай худалдааны хэлэлцээрт хүрснээр бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнд ногдох тарифыг 15 хувь болгож бууруулаад байна.

    Cэтгэгдэл бичих