
Зургийг: David Gray/Bloomberg
(Bloomberg) -- Австрали улс 16 нас хүрээгүй хүүхдүүдийн “TikTok”, “Instagram” платформын хэрэглээг хуулиар хориглосон анхны ардчилсан тогтолцоот улс болохоор байна.
Энэхүү шийдвэр нь сошиал орчны хор уршиг, кибер орчин дахь дээрэлхэл зэрэг эрсдэлээс хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах арга хэмжээ болох аж.
Дээрх хориг хуулийн арга хэмжээ энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Хэрвээ хоригт багтаж буй цахим платформууд хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд 49.5 сая австрали доллар хүртэлх торгууль ногдуулахаар тусгаад буй.
Нийгмийн сүлжээний платформуудын хэрэглээнд насны хязгаарлалт тогтоож өгснөөр хэрэглэгчийн тоо, идэвхтэй ашиглалт буурч, улмаар 245 тэрбум ам.доллар хүртэлх алдагдал хүлээх эрсдэлтэй гэж шинжээчид тодотгож байна.
“Facebook” болон “Instagram”-ийн эзэмшигч “Meta Platforms”, “TikTok”-ийг эзэмшигч “ByteDance” компанийн зүгээс дээрх хуулийг дагаж мөрдөхөө мэдэгджээ. Нөгөөтэйгөөр хоригийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд байгаа төдийгүй үр дүн бага байж магадгүйг салбарынхан анхааруулсан байна.